Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Филаделпиа нэмэлт цагт Миами Хитийг хожлоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 55 секунд

Филаделпиа 76 болон Миами Хит багуудын зарим гарааны тоглогчдоос коронавирус илэрсэн учраас тоглолтод оролцохгүй байгаа. Филаделпиагаас Тобайс Харрис, Сэт Көрри зэрэг тоглогчид халдварын улмаас тоглолтуудын өнжиж буй бол Миамигаас Жимми Батлер, Бам Адебайо зэрэг тоглогчид мөн тусгаарлагджээ. 

Өнөөдрийн тоглолтод нэмэлт цагт 137:134 харьцаатайгаар Филаделпиа хожил байгууллаа. Филлигээс Жоэл Эмбийд 45 оноо, 16 самбар авсан бол Дэнни Грийн 29 оноо, 9 холын шидэлт амжилттай болгожээ. Мөн Бен Симмонс бэртлээсээ эргэн ирж 5 оноо, 12 дамжуулалт өгсөн байна. Харин Миами Хитээс Тайлор Хэрро 34 оноо, 7 самбар авсан бол Данкэн Робинсон 26 оноо, 6 холын шидэлт амжилттай болгожээ.

БНСУ-д нохойнд зориулагдсан ухаалаг хүзүүвч бүтээжээ
БНСУ-д нохойнд зориулагдсан ухаалаг хүзүүвч бүтээжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.