
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд усны ослын улмаас 464 хүн (үүнээс хүүхэд 105) амь насаа алдсан бөгөөд шалтгаан нөхцлөөр авч үзвэл гол усанд сэлж байгаад 31 хувь, автомашин, техниктэй зорчиж яваад 15 хувь, хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас осолдсон 11 хувь, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон 11 хувь, хийлдэг гудас завьнаас унаж 3 хувь нь осолдсон байна.
Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар, амь насаа алдсан хүний тоо 12 хувиар өссөн байна. Тиймээс иргэд аялал зугаалгын үед сонор сэрэмжээ алдалгүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээлгүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!