Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 41 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томиллоо. Тодруулбал, өмнө нь СЕХ-ны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаранг Гаалийн Ерөнхий газрын даргаар томилсон тул тус хороо зургаан сар орчим даргагүй байсан юм.

Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогтоос санал болгосны дагуу Н.Мягмарыг Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар томиллоо. Н.Мягмар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг албан тушаалууд хашиж байсан билээ.

Улсын аварга Г.Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ
Улсын аварга Г.Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Бүгдэд хүртээмжтэй НҮБ-ыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулагдаж байна