Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын аварга Г.Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, салбар салбартаа амжилт үзүүлсэн эрхмүүдэд Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг билээ. Ирэх долоо хоногт шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болох юм. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын босгон дээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын Аврагч спорт хороо "Таван хан" дэвжээний бөх, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярт Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.

Тэрбээр 2013 оны баяр наадмаар ес даван түрүүлж, Монгол Улсын 21 дэх аварга болж байсан юм.

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хаана
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хаана
 
Маргааш Улаанбаатарт сэрүүсэж 20 хэм дулаан, бороотой
Маргааш Улаанбаатарт сэрүүсэж 20 хэм дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.