Малын эмийн хууль бус худалдаалалтад хийсэн хяналт шалгалтаар 189 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зөвшөөрлийг цуцаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Т.Тунгалаг хууль бус малын эмийн худалдаа, түүнтэй холбогдсон хяналт шалгалт, талаар хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлж, зөвлөмж хүргэсэн байна.

Мэдээллийг тодруулбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газраас хууль хяналтын байгууллага, Нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтран 2026 оны тавдугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд малын эмийн хууль бус худалдаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Шалгалтад 24 аж ахуйн нэгж, 5 иргэн болон цахимаар малын эм сурталчилж, худалдаалж байсан 10 гаруй цахим хаягийг шалгасан бөгөөд шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн 43.4 хувь нь хууль, стандартын шаардлага хангаагүйг онцоллоо.

Хяналт шалгалтаар импортлох тусгай зөвшөөрөлгүй, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилт хийгдээгүй, хадгалалтын болон шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Нийт 187 нэр төрлийн 12,545 ширхэг, 1,159 кг буюу 189.0 сая төгрөгийн үнэ бүхий малын эм, тэжээлийн нэмэлтийг хураан авч, 6 аж ахуйн нэгж, 3 иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг тэрбээр мэдээлэв.

Мөн хууль бусаар малын эм импортлон худалдаалсан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан этгээдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар цуцалсан байна.

С.Мөнхбат: Допинг хэрэглэсэн бөхчүүд ичихгүй барилдах эрхээ сэргээнэ гээд явж байна
С.Мөнхбат: Допинг хэрэглэсэн бөхчүүд ичихгүй барилдах эрхээ сэргээнэ гээд явж байна
 
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавина
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавина
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!