"Зөв зүйлийн төлөө бид хамтдаа" уриан дор пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хороонд зохион байгуулагдлаа. 18 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, нийгмийн оролцоо, тэгш боломжийг дэмжих, цаашлаад олон улсын тэмцээн, уралдаанд оролцох шилдэг тамирчдыг тодруулах ач холбогдолтой.

Энэ удаагийн тэмцээнд нийслэл болон орон нутгийн 13 байгууллагын 200 гаруй тамирчид хөнгөн атлетик, саваа мод шидэлт, зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг шидэлт, парк гольф, суугаа волейбол, гар барилдаан зэрэг төрлүүдэд ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.
Тэмцээний нэгдсэн дүнгээр:
-Тэргүүн байр – Хан-Уул дүүрэг;
-Дэд байр – Сонгинохайрхан дүүрэг;
-Гутгаар байр – Хэнтий аймаг;
Мөн суугаа волейболын төрөлд Сонгинохайрхан дүүргийн эрэгтэй, эмэгтэй багууд аваргалж, шилдэг тоглогчоор С.Эрдэнэдолгор, С.Баярмагнай нар тус тус шалгарлаа.





Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!