“Улаанбаатар их дуулга-2026” тэмцээн хөшгөө нээлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 16 секунд

Зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдээр Степпе Аренад явагдаж буй “Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох жүдо бөхийн эхний тэмцээн болох “Улаанбаатар Их дуулга”-д 58 орны 454 тамирчин оролцож байна.

Улаанбаатар хотноо жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээнийг дахин дөрвөн удаа зохион байгуулах баяртай мэдээг энэ оны эхэнд бид та бүхэнтэйгээ хуваалцсан. Энэ нь олон улсын жүдо бөхийн ертөнцөд манай улс ямар өндөр байр суурь эзэлдэг, бас ямар чухал оролцогч тал болохыг бэлхнээ илтгэн харуулсан явдал юм. Монгол улс хүчирхэг жүдочдын эх орон төдийгүй дэлхийн томоохон тэмцээнийг стандартын дагуу өндөр түвшинд зохион байгуулж чадна гэдгээ өнгөрсөн хугацаанд удаа дараа нотлон харуулсан нь дээрх итгэлцлийг бэхжүүлсээр ирсэн.

Өнөөдөр болсон тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын жүдо бөхийн холбооны Санхүү эрхэлсэн дарга Насир Аль-Тамими, Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нарын хүндэт зочид оролцож, үг хэллээ.

Монголын жүдо бөхийн холбоо анхлан 2012-2016 онд Нийслэл хотноо ГранПри ангиллын тэмцээнийг амжилттайгаар хүлээн авч байв.

Харин 2022 оноос хойш бид жүдо бөхийн “бага дэлхийн аварга” гэгддэг Их дуулга ангиллын тэмцээний эрхийг авч, 2024 оноос бусад жилүүдэд тогтмол зохион байгуулсаар өдийг хүрээд байгаа юм.

Өнгөрсөн жилийн Улаанбаатар Их дуулга тэмцээнээс манай улсын баг, тамирчид 3 алт, 1 мөнгө, 7 хүрэл, нийт 11 медаль хүртсэн. Харин 2023 онд Монголын бөхчүүд 2 алт, 4 хүрэл, нийт 6 медаль, 2022 онд 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 11 медальтайгаар оролцсон билээ.

Б.Пүрэвдагва: Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулна
Б.Пүрэвдагва: Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулна
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!