ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааны шийдвэрийг 13.30 цагт танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг өнөөдөр 09.30 цагаас нээлттэй товлогдсон. Энэ дагуу хуралдаан эхэлж, УИХ-ын Итгэмжлэгдсэн төлөөлөгч ҮХЦ-ийн дарга, гишүүдээс асуулт асууж хариулт авсан. Үүний дараа мэтгэлцээн явагдсан юм. Тэгвэл дөнгөж сая их суудлын хуралдаан завсарлаж, зөвлөлдөх тасалгаанд шилжлээ. Их суудлын хуралдааны шийдвэрийг 13.30 цагаас уншиж, сонсгохоор болов.

Их суудлын хуралдаанд УИХ-ын Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар оролцож буй. Маргааныг тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм.

Сануулахад, одоо ажиллаж буй УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилж байсан бөгөөд ирэх зургаадугаар сарын 2-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй.

“УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааны мэтгэлцээн үргэлжилж байна
“УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааны мэтгэлцээн үргэлжилж байна
 
Зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийг Монголдоо засдаг боллоо
Зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийг Монголдоо засдаг боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!