УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Шоудаж, пиардаж олон юм болж байж Татварын багц хуулийн хэлэлцүүлэг эхэллээ. Нүглийн нүдийг гурилаар хуурсан хуулийн төсөл орж ирж байна. Татварын багц хуульд өөрчлөлт, шинэчлэл үнэндээ АЛГА" гэв.