УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Монголд жижиг, дунд бизнес эрхэлнэ гэдэг эрүүгийн ял болсон. ААН-үүд чинь байдгаа барьж байгаа шүү, З.Мэндсайхан сайд аа. 2016 онд татвар нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн МАН 11 төрлийн татвар нэмсэн" гэв.