Т.Даваадалайг 1 сарын хугацаатай цагдан хорилоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 39 секунд

Хотын даргын орлогч асан Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодруулбал, Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцсэн байна.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Т.Даваадалайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх...” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзжээ.

Улмаар яллагдагч Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хэргийг сануулахад, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Тодруулбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаж байгаа юм.

Харин түүний эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу хил даван зугтсаныг АТГ-аас тогтоогоод байгаа билээ. Түүнчлэн Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг ч АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм.

Э.Бат-Амгалан: Улаан цагаан гүтгэлэг явж байгаа тул би жагсаал хийгээд байгаа хүмүүстэй уулзахгүй гэдгээ хэлсэн
Э.Бат-Амгалан: Улаан цагаан гүтгэлэг явж байгаа тул би жагсаал хийгээд байгаа хүмүүстэй уулзахгүй гэдгээ хэлсэн
 
Энэ сарын 28-ныг дуустал дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Энэ сарын 28-ныг дуустал дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!