“Улаанбаатар метро“ төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас шалгаж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийг шалгаж эхлээд буй. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгаж байгаа юм. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг нь “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.

Шалгалтын хүрээнд Хотын даргын орлогч асан Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас шалгаж эхэлжээ. Мөн Т.Даваадалайг ч “Туулын хурдны зам"-ын төслөөс 6.6 тэрбум төгрөгийн өөрийн эхнэр болон хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.

“Ulaanbaatar open”-д Дэлхийн аварга Хан Чонг Сон тэргүүтэй бөхчүүд зодоглоно
“Ulaanbaatar open”-д Дэлхийн аварга Хан Чонг Сон тэргүүтэй бөхчүүд зодоглоно
 
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!