Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мутацид орсон вирус Европын 22 оронд бүртгэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Европын 22 оронд коронавирусний шинэ хувилбар илэрсэн тухай ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан захирал Ханс Клюге мэдэгджээ.

Тэрбээр “COVID-19” бусад вирусний адил хувьсан өөрчлөгдсөн. Хүмүүс шинэ хувилбар ямар нөлөө үзүүлэх бол хэмээн санаа зовниж байгааг би ойлгож байна. Европын 22 улсад хувьссан вирус илрээд байгаа” хэмээн цохон тэмдэглэв.

Шинэ хувилбар илүү хурдан халдварлах чадвартай ч өвдөлтийн хувьд сүрхий өөрчлөлт байхгүй гэдгийг Клюге тайлбарлажээ. SARS CoV-2 (VOC) бүх насныханд илэрсэн байна.  “Вакцин нь эв санааны нэгдлийн стресс тест байх болно. Эхлээд хувийн хамгаалалтын хэрэгсэл, амьсгалын аппарат зэрэг зүйлс хүрэлцдэггүй байсан үеийг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл одоо бид вакцинтай болжээ. Вакциныг хүрэлцээтэй байлгахын тулд ДЭМБ бүх улс оронтой эв санааны нэгдэлтэй байх асуудлаар хамтран ажиллаж байгаа ч энэ нь бүх улсын тэр дундаа чинээлэг орнуудын хувьд шалгуур болох юм” хэмээв.

Бүх аймаг PCR-ийн иж бүрэн лабораторитой болно
Бүх аймаг PCR-ийн иж бүрэн лабораторитой болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд