УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн ҮЗ-ийн зарим гишүүний сонгуульт хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаатай холбоотойгоор нэг гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Өнгөрсөн сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганаар Ж.Цэсэнг, Г.Отгонбаяр, М.Уянга, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, Д.Цоодол нарыг Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлсэн ч Ч.Батцэнгэл нэрээ татаж, бусад гишүүдийг томилсон билээ. Тэгвэл Ч.Батцэнгэлийн оронд УИХ-аас Д.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, гишүүдийн олонхийн саналаар томиллоо.
Энэ талаар УИХ-ын Ё.Баатарбилэг танилцуулга хийхдээ “ҮЗ-ийн гишүүний орон тоон дээр нэр дэвшсэн гишүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэж, нууц санал хурааснаар хамгийн олон санал авсан Д.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж байна” гэв.
Д.Оюун-Эрдэнэ нь,
- 1971 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1995 онд Монгол-Энэтхэгийн их сургуулийг Монгол судлаач мэргэжлээр
- 2018 онд ХИС-ийн Сэтгүүлзүйн магистр мэргэжлээр сурсан.
- 1998-2000 онд Өнөөдөр сонинд тоймч
- 2000-2006 онд Үнэн сонинд Улс төрийн албаны дарга
- 2006-2007 Шинэ эрин телевиз
- 2007-2009 онд Өглөөний сонин
- 2009-2016 онд Өнөөдөр сонинд сэтгүүлч, тоймч
- 2016 оноос ТВ Монголиа компанийн захирлаар ажиллаж байна.