Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатарын доромжлолоос нийслэлчүүдийг салгаж өгөхгүй юм уу, Ерөнхий сайд аа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгч Хятад компанид 500 тэрбум төгрөг шилжүүлснийг шалгах шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс ч УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу руу чиглэсэн улс төрийн байр суурийг илэрхийлээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Долоохон хоногийн өмнө дөө. Ерөнхий сайд маань чуулганы танхимын голоос бидэнд хандаад “Авлигатай хамт тэмцье. Жаахан золбоотой байя” энэ тэр гээд л сүрхий байсан. Хотын даргын тань хил дамнасан мега хулгайн хөдөлшгүй баримтыг яриад сар болж байна. Хаана байна тэр цог золбоо чинь. Хуулийн байгууллага нь шалгаж хүчирдэггүй болчихсон юм бол намынх нь дарга, улсын Ерөнхий сайдын хувьд нийслэлчүүдийг Х.Нямбаатарын доромжлолоос салгаж өгөхгүй юм уу. Хилийн цаана халаасны компанидаа хууль бусаар 500’000’000’000 төгрөг шилжүүлчихсэн баримтаас өөр юу хэрэгтэй вэ" гэжээ.

А.Баяр: Х.Нямбаатарын тролл баг миний тухай кино хийж цацахаар бэлдэж байгаа юм байна
А.Баяр: Х.Нямбаатарын тролл баг миний тухай кино хийж цацахаар бэлдэж байгаа юм байна
 
ШУУД: Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна
ШУУД: Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!