Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАВХАН: Мал эмнэлгийн салбарын зөвлөгөөн болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлэг” зорилтот жилийн хүрээнд болж буй уг зөвлөгөөнд аймгийн Мал эмнэлгийн газар, Мал эмнэлгийн холбоо, сумдын мал эмнэлгийн тасгийн Улсын байцаагч, эмч нар, тархвар зүйчид оролцож байна. Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцож, мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт баримталж буй бодлого төлөвлөлтүүдээ танилцуулж, харилцан санал солилцлоо.

Салбарынхан бэлчээрийн доройтлыг бууруулах, малыг эрүүлжүүлэх, чанартай тарилга туулгад хамруулах, мал эмнэлгийн үнэ тарифыг өсгөж салбарын орлогыг нэмэгдүүлэх, техник хэрэгслийн шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонголоо
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонголоо
 
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.