УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг тус дэд хорооны даргаар сонгож, өмнөх дарга С.Эрдэнэболдыг чөлөөллөө.
Байнгын хорооны санал хураалтад оролцсон 19 гишүүний 13 нь Х.Баасанжаргалыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. Түүний товч намтраас танилцуулбал,
2006 онд
Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч ажиллаж эхэлсэн
2009-2011 онд
“Сувд Партнерс" Хууль зүйн фирмд Өмгөөлөгч
2010-2011 онд
Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд “Хуульчийн ёс зүй" хичээлийн сургагч багш
2011-2013 онд
“Легал вэй” хууль зүйн фирмийн ахлах хуульч, өмгөөлөгч
2013-2019 онд
Өмгөөллийн "И Эл Си” ХХНөхөрлөлийн Гишүүн, Ахлах хуульч, өмгөөлөгч
2020 оноос
“Хөгжлийн шийдэл” ТББ-д Өмгөөлөл, Нөлөөллийн зохицуулагч
2022 оноос
Хүний эрх-дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ-ийн захирал
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!