Хан-Уул дүүргийн дэргэдэх байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хан-Уул дүүргийн дэргэдэх байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа удирдан явуулсан байна.

Шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргын дэргэдэх байгууллагын 14 хоногийн нөхцөл байдлын мэдээ, өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр

  • Засгийн газрын 2026 оны “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
  • Засгийн газрын 2026 оны “Хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 122 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Яг одоо 3 аймгийн 5 суманд БОРОО, 5 аймгийн 34 суманд ЦАС орж байна
Яг одоо 3 аймгийн 5 суманд БОРОО, 5 аймгийн 34 суманд ЦАС орж байна
 
Бүлэглэн хахууль авсан хэргээр 3 байцаагч нь саатуулагдаад буй Замын-Үүд дэх Гаалын газрын даргаар Алдарт уяач С.Дамбажав томилогджээ
Бүлэглэн хахууль авсан хэргээр 3 байцаагч нь саатуулагдаад буй Замын-Үүд дэх Гаалын газрын даргаар Алдарт уяач С.Дамбажав томилогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!