Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй барьсан 22 гараашийг буулгаж, газар чөлөөлсөн 1200 м.кв талбайд дүүргийн төсвийн хөрөнгөөр эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, эмч, ажилтнуудын ажиллах, орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Тус өрхийн эрүүл мэндийн барилга нь зоорьгүй 2 давхар бөгөөд нэгдүгээр давхартаа яаралтай түргэн тусламж, эхо, сэргээн засах, физик эмчилгээ, угаалгын өрөө, лаборатори, ариун цэврийн өрөө, узель, цахилгааны өрөө, хоёрдугаар давхартаа үзлэгийн өрөө, тарианы өрөө, дархлаажуулалтын өрөө, архивын өрөө болон бусад өрөө тасалгааг төлөвлөн хийж, гадна талбайн тохижилтод явган хүний зам талбай, авто зам болон авто зогсоолыг байгуулсан.

Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажиллаж, ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Нийслэлийн 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.