Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүрэгт 720 хүүхдийн сургуулийг ирэх оны есдүгээр сард ашиглалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн суудалтай сургууль барьж буй. Тус байршилд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан ажиллаж, ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Сургуулийн барилгыг ирэх оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоо мөрдөгдөж байгаа стандартаар улсын сургуулийн барилга дөрвөн давхар байх нь зөвшөөрөгддөггүй. Иймээс анхны зураг төсвийг өөрчилж, гурван давхар 720 хүүхдийн сургууль барихаар болсон. Мөн талбай жижиг, өргөтгөх боломжгүй учир ингэж шийдэгдэж, гэрээнд өөрчлөлт оруулж байгаа” гэлээ.

“Гурванбулаг сод” ХХК-ийн захирал П.Жамсран “Барилгын каркас угсралтын ажил дуусаж байна. Ирэх долоо хоногоос дүүргэлт, гадна фасадын ажил эхэлнэ” гэв.

Эрдэнэт дэд станцад гарсан ослын үеэр 29 настай ажилтан хүнд бэртэж, Эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ
Эрдэнэт дэд станцад гарсан ослын үеэр 29 настай ажилтан хүнд бэртэж, Эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.