Д.Цогтбаатар: С.Бямбацогт гэх шинэ дарангуйлагч төржээ. Утсаа хураалгаад “Мөлхөж орж ирвэл ир“ гэх нь холгүй залгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хуудаснаа УИХ-ын дарга С.Бямбацогттой холбоотой байр суурийг илэрхийлэв. Ингэхдээ тэрбээр УИХ-ын даргатай уулзахын өмнө болсон процессыг дараах байдлаар бичжээ.

Тэрбээр "Саяхан даа МАН-ын даргаа огцруулаад шахуу С.Бямбацогт УИХ-ын дарга болсон. Өнөөдөр уулзахаар дуудуулж байна гэхээр нь 2 цаг гаруй хүлээгээд, баахан ажил хэрэгч санал бэлтгээд цааснуудаа базаагаад уулзах гээд очтол нэгжүүл, утсаа хураалга гэнэ. Надад тэр даргаас гуйгаад хүсээд байх зүйлгүй учраас чадахгүйгээ хэлээд том даргын үүднээс нь буцав. Бас хэн нэгний яриа бичлэг хийж үзээгүй тэр дундаа нууцаар хийх тухай бодож ч байгаагүй. Нууж хаах ч хулгай байхгүй. Утас хураах хууль ч байхгүй. Утсаа хураалгаж мөлхөж орж ирвэл ир гэх нь холгүй залгаж байна. Нээлттэй, ил тод байдал гэдэг эдэнд дамаа дарга нарт нь суугаагүй "программ" юм байна.

Саяхан ЕС байсан хүн даргын өрөөнд далийж, мөлхөж ордог гэдэг нь санаанд оров. Үнэн юм байна гэж итгэх шахав. Би чадахгүй.

Өмнө Г.Занданшатар дарга, сүүлд Д.Амарбаясгалан болон Н.Учрал дарга ч тэр ингэж сүржигнээгүй дээ. Хулгай юм уу худуутай улс л нуух хаах юмтай байдаг байх. Юун тэр намын даргынх нь "чөлөөлөх". Шинээр нэг дарангуйлагч төржээ.

Юу ч үрдийн биш...

Ер нь цагаан байрны хулгайч нараас хүлээх юм дараа нь ямар хулгайн мэдээ гарах бол гэдэг хүлээлт л үлдэж.

Дээр дооргүй хулгай, ямба.

5 сонгогдсон Төрийн банкны захирал гэж авлигачинг хэний үеэл гэдгийг мэдэхгүй, Эрдэнэс Монгол дээр үргүй зардал буцалж байхад бас мэдэхгүй. Манай дарга ер нь юу ч мэдэхгүй 20 жил...

Ямба хийх, гуйлгах дуртай цагаан байртай МАН-ыханд иргэд удахгүй дүнгээ тавих байх.

Дасгалдаа явъя өө" гэжээ.

Ирэх сарын 18-наас зарим байршилд 10 хоног халуун ус ХЯЗГААРЛАНА
Ирэх сарын 18-наас зарим байршилд 10 хоног халуун ус ХЯЗГААРЛАНА
 
“Намайг импортын нүүрс оруулж ирлээ гээд хэдэн сар нийлж “зодсон“
“Намайг импортын нүүрс оруулж ирлээ гээд хэдэн сар нийлж “зодсон“
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!