Японы шүүх Мягмар гарагт “Твиттер алуурчин” гэгдээд буй цуврал аллагын хэрэгтэн Такахиро Ширайшид оноох цаазаар авах ялын тогтоолыг эцэслэн шийдвэрлэв. Гэмт этгээдийн өмгөөлөгч удаа дараа давж заалдах хүсэлтээ илгээсэн боловч хэрэгтэн буруугаа хүлээж байгаа, оноосон ялаа үүрэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн болохыг харгалзан үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.
Тодруулбал, Өдгөө 30 настай Такахиро Ширайшигийн өмгөөллийн баг өнгөрсөн оны 12-р сарын 18-нд цаазаар авах ялаас давж заалдсан боловч тэрээр 3 хоногийн дараа уг процедурыг цуцалсан гэж Токио дүүргийн шүүхээс мэдээлжээ. Иймд түүнийг хүн алсан, задалж, хадгалсан гэм буруутай гэж үзсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, 2017 онд Такахиро Ширайшигийн байрнаас есөн хүний хэсэгчлэн хөнөөсөн цогцос олдсон юм. Тэрбээр хохирогчидтой твиттер ашиглан холбоо тогтоож, өөрийн гэрт дуудан хороодог байжээ.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Эх сурвалж: Kyodo news