БАРИМТ: Хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалайн хувьцаа эзэмшдэг болон эхнэрийнх нь нэр дээрх компани Туулын хурдны зам, Метро төсөлд оролцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 47 секунд

Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай холбоотой асуудлууд цахим орчинд дэгдээд байна.

Түүний Авлигатай тэмцэх газарт өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд тэрбээр Анка Урбан Инженеринг энд Дизайн ХХК-ийн хувьцаа эзэмшдэг байна. Харин Т.Даваадалайгийн эхнэр Болдын Анхтуяа гэх эмэгтэй байдаг ажээ. Түүнийг найзууд нь Анка гэж дууддаг гэх. Анкагийн нэр дээр "Анка урбан дизайн энд инженеринг" гэх кампани 2024 оны аравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл байсан тухай мэдээлэл Оpendata.mn сайтад бий.

Гэтэл Т.Даваадалай 2024 оны аравдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдсон. Үүний маргааш буюу 2024 оны аравдугаар сарын 16-нд эхнэрийнх нь нэр дээр байсан, түүний хувьцаа эзэмшдэг "Анка урбан дизайн энд инженеринг" ХХК Н.Билгүүн гэх хүнд нэр шилжсэн байна. Одоо тус компанийн Гүйцэтгэх захирлаар Н.Билгүүн гэж хүн ажилладаг. Улмаар 2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр "Анка урбан дизайн энд инженеринг" ХХК нэрээ сольж "Авангард уран дизайн энд инженеринг" ХХК болжээ.


Үүнээс гадна Хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нь ХОМ-ээ “Дава Бизнес Консалтинг”, “Нью Эй Би Интернэйшнл Солюшн”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компанид хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Мөн түүний эхнэр Болдын Анхтуяа БНХАУ-ын ШУА-ын Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгийн судлаачаар 10 гаруй жил ажилласан байна. Түүний ажилладаг БНХАУ-ын ШУА-ын Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн нь Туулын хурдны зам төслийн "Шинэ тойрог зам" төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээнд 15.8 тэрбум төгрөгийн гэрээг 2025 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр байгуулсан байна.


Мөн эхнэрийнх нь нэр шилжүүлсэн гэх “Авангард Уран Дизайн энд Инженеринг” ХХК нь Метро төслийн тендерийн II шатанд шалгарсан дотоодын гурван компанийн нэг нь юм.

Үүн дээр нэмээд “Улаанбаатар метро” төслийн менежментийн түвшинд Т.Даваадалайн төрсөн дүү Т.Мөнхдалай ажиллаж байгаа нь сонирхол татна.

Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
 
Иргэн: Энэ улсад бизнес хийж баялаг бүтээнэ гэдэг ял шийтгэл юм
Иргэн: Энэ улсад бизнес хийж баялаг бүтээнэ гэдэг ял шийтгэл юм
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!