Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал Төрийн ордонд болж өндөрлөлөө. Хуралдааны эхэнд С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон. Үүний дараа Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль болон намын даргын танилцуулгыг сонссон байна.

Тодруулбал, АН-ын дарга О.Цогтгэрэл намын дарга, бүлгийн дарга хоёр тусдаа байх нь зүйтэй гэсэн байр сууриа танилцуулсан бөгөөд АН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулсан байна.

АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтын өгсөн мэдээллээр, "Улс төрийн намын дарга, бүлгийн дарга хоёр тусдаа байх нь зөв" гэсэн байр сууриа УТЗ-дөө танилцуулсан бөгөөд нам доторх зохион байгуулалтын асуудлууд дууссаны дараа намын дарга, бүлгийн даргын ажлаа салгана гэдгээ илэрхийлсэн аж.

ЦУОШГ: Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ
ЦУОШГ: Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ
 
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.