Иран хэлэлцээ хийхээс татгалзаж, Доналд Трамп гал зогсоох горимыг сунгав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пакистаны эрх баригчдын хүсэлтээр гал зогсоох горимыг сунгаж байгаагаа зарлажээ. Тэр бээр 04 дүгээр сарын 22-нд шилжих шөнө буюу 04 дүгээр сарын 08-ны өдөр зарласан гал зогсоох горимын хугацаа дуусах үед ийм мэдэгдэл хийсэн байна.

Доналд Трампын мэдэгдсэнээр "Ираны талаас санал гаргаж, хэлэлцээ дуусах хүртэл" гал зогсоох горим үргэлжлэх аж. Гал зогсоох горим үйлчлэх ч АНУ-ын арми Ормузын хоолойг бүсэлсэн хэвээр байж, байлдааны бэлэн байдалд байх гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ийм мэдэгдэл хийхээс цаг хүрэхгүйн өмнө Ираны Tasnim агентлаг "Иран хэлэлцээ хийхээс татгалзлаа" гэсэн мэдээллийг дамжуулсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, дээд удирдагч Можтаба Хаменеи АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн ч Иран 04 дүгээр сарын 22-ны өдөр Исламабад хотод товлогдсон хоёр дахь шатны хэлэлцээнд оролцохоос нэг мөр татгалзсан байна.

Энэ хэлэлцээнд оролцох нь "цаг дэмий үрсэн" хэрэг, "АНУ хэтийдсэн шаардлага тавьж байгаа нь ухаалаг хэлэлцээ хийхэд саад болж байна" гэж Ираны эрх баригчид үзэж байгаа аж.

Хоёр талын эхний хэлэлцээ 04 дүгээр сарын 11-ний өдөр Исламабад хотод зохион байгуулагдсан ч амжилтгүй болсон юм. Улмаар маргааш өдөр нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойг бүслэж эхэлснээ зарлаж байв.

Эх сурвалж: Tasnim, DW

ШУУД: Марафоны үеэр эмнэлгийн 13 баг тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана
ШУУД: Марафоны үеэр эмнэлгийн 13 баг тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана
 
Мега төсөл эсэргүүцэгчдээс болж Монгол Улс хохирсоор байх уу?
Мега төсөл эсэргүүцэгчдээс болж Монгол Улс хохирсоор байх уу?
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!