Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн наадмын багийн ахлагчаар Х.Баттулгыг, олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Я. Содбаатарыг томилжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр хуралджээ. Хуралдаанаар “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын багийн ахлагчаар өмнө нь УИХ-ын гишүүн Х. Булгантуяаг томилсон. Энэ шийдвэр хэвээр үргэлжлэх аж. Харин Монголын талаас 500 гаруй тамирчин оролцохоор төлөвлөж, тэмцээн олон хотод зэрэг зохион байгуулагдах нөхцөл байдлыг харгалзан багийн удирдлагын бүтцийг өргөтгөж, Х.Баттулгыг багийн ахлагчаар нэмж томилсон байна.

Түүнчлэн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я. Содбаатарыг томилжээ.
Тус хурлаас дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. Үүнд:

1. МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлон батлав.

2. Олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, Ерөнхий менежерийн орон тоог нэмэгдүүлэв.

3. МҮОХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүдээс бүрдсэн салбар комиссуудыг байгуулахаар шийдвэрлэлээ.

П.Наранбаяр: Л.Энх-Амгалан сайд аа, ХҮН нам руу, өмнөх сайд руугаа бүх бурууг чихчихээд, өөрөө цэвэр үлдэх гэж байвал тийм юм байхгүй шүү
П.Наранбаяр: Л.Энх-Амгалан сайд аа, ХҮН нам руу, өмнөх сайд руугаа бүх бурууг чихчихээд, өөрөө цэвэр үлдэх гэж байвал тийм юм байхгүй шүү
 
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.