АУДИТ: ЗГ-ын тусгай сангуудад аудитаар илэрсэн санхүүгийн “НОЦТОЙ“ зөрчлүүд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 30 секунд

Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын 2025 оны санхүүгийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаа танилцууллаа.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН: Үүргээ биелүүлээгүй суралцагчдын санхүүжилтийг зогсоосон ч эргэн төлөлт хийгдээгүй

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн 2025-2026 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцах 258 оюутанд 9 тэрбум 317 сая 466 мянган төгрөгийг гэрээ байгуулаагүй олгосон байна.

-Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/480, 2023 оны А/408 дугаар тушаалын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд гадаадад суралцаж байсан 7 суралцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул санхүүжилтийг зогсоосон боловч тус суралцагчидтай тооцоо нийлж, эргэн төлүүлэх графикийг үйлдээгүй. Эдгээр суралцагчдад дотоодын бэлтгэл хөтөлбөрт 30 сая 441 мянган төгрөг, сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардалд 1 тэрбум 108 сая 237.8 мянган төгрөгийн санхүүжилт олгогдсон байна.

-Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтаагүй University of latin American, Istanbul Technical University сургуулиудаас хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтад ороогүй хүний их эмч болон сүлжмэлийн инженер мэргэжлээр тус тус урилга авсан 2 иргэний сонгон шалгаруулж, 23 сая 841.5 мянган төгрөгийн тэтгэлэг олгогдсон байна. Энэ нь сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэгтэй ажлын албаны дэргэдэх орон тооны бус зөвлөлөөс зохих хяналтыг тавьж ажиллаагүй байна.

-Наргил шийдэл ХХК-тай 46 сая 623.5 мянган төгрөгийн мэдээллийн технологийн шийдлийг бүтээх, зөвлөгөө өгөхөөр хамтран ажиллах гэрээг 2020 онд байгуулсан боловч одоог хүртэл гэрээг бүрэн дүгнээгүй, олон жилийн насжилттай авлагыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй байна.

-Тус байгууллага нь СБД-ийн 1-р хороо, Сав плазагийн 11 дүгээр давхрын 320.99 м² оффисын талбайг түрээслэх гэрээг байгуулахдаа 1 м² талбайн сарын түрээсийн төлбөрийг ТӨБЗГ-ын 2024 оны 139 дүгээр тогтоолоор баталсан дүнгээс 8.2 мянган төгрөгөөр өндөр дүнгээр тохиролцож, нийт 28 сая 777.9 мянган төгрөгийн илүү зардал гаргасан байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН

Илэрсэн зөрчлүүд:

-ХЭДС-гийн харьяа сангуудад авлага данстай холбоотой нийт 1,179.6 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Тухайлбал:

• Тайлант онд 1,074.5 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлагын үлдэгдэлтэй хэвээр байна. /Дундговь аймгийн ХЭДС 275.6 сая төгрөг, Завхан аймгийн ХЭДС 624.8 сая төгрөг, Орхон аймгийн ХЭДС 33.4 сая төгрөг, ХУД-ийн ХЭДС 20.8 сая төгрөг, БНД-ийн ХЭДС 2.6 сая төгрөг, БЗД-ийн ХЭДС 2.9 сая төгрөг, НД-ийн ХЭДС 3.0 сая төгрөг, БГД-ийн ХЭДС 17.8 сая төгрөг, БХД-ийн ХЭДС 3.8 сая төгрөг, СХД-ийн ХЭДС 47.3 сая төгрөг, Нийслэлийн ХЭДС 42.5 сая төгрөг/

• Санхүүгийн тайланд тусгасан 92.2 сая төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй; /Нийслэлийн ХЭДС 69.5 сая төгрөг, Төв аймгийн ХЭДС 22.7 сая төгрөг/

• Тайлант онд 12.9 сая төгрөгийн авлага шинээр үүсгэсэн. /БГД-ийн ХЭДС 11.0 сая төгрөг, СБД-ийн ХЭДС 0.4 сая төгрөг, ЧД-ийн ХЭДС 0.9 сая төгрөг, БХД-ийн ХЭДС 0.6 сая төгрөг/

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

-Сангаас тайлант оны жилийн эцсийн байдлаар 324 жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 47,820.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үүнээс:

26 зээлдэгчийн 4,118.3 сая төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн, 4 зээлдэгчийн 783.2 сая төгрөгийн зээл хэвийн бус төлөвтэй байгаа бөгөөд тайлант онд нийт олгосон зээлийн 10.2 хувь нь чанаргүй зээлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

-Сангийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөд хураан авсан бусад эргэлтийн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 22,368.4 сая төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг эргэлтэд оруулахаар дуудлага худалдаа зохион байгуулсан боловч сонирхогч этгээд оролцоогүй байна. Тус хөрөнгүүдтэй холбоотойгоор ашиглалт, хадгалалт, хамгаалалтын урсгал зардал гарч, хөрөнгийн чанар байлдалд болон сангийн түргэн хөрвөх чадваруудад сөргөөр нөлөөлж, хадгалалт, хамгаалалт алдагдаж байна. Өмнөх оны зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

ЖДҮХСангийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанаас 30 хоногийн хугацаа хоцроож ирүүлсэн байна.

Монголбанкны зээлийн мэдээллийн санд 1300 зээлдэгчийн 193,597.2 сая төгрөгийн бодит зээлийн үлдэгдэл бүртгэлтэй байгаагаас гэрээний хугацаа дууссан боловч 21 зээлдэгчийн 1,312.7 сая төгрөгийн зээлийг ангиллыг зөрүүтэй нийлүүлсэн байна. Үүнд:

6 зээлдэгчийн 669.2 сая төгрөгийн зээлийг хугацаа хэтэрсэн ангилалд;

6 зээлдэгчийн 253.1 сая төгрөгийн зээлийг хэвийн ангилалд;

4 зээлдэгчийн 67.4 сая төгрөгийн зээлийг хэвийн бус ангилалд; 5 зээлдэгчийн 323.0 сая төгрөгийн зээлийг эргэлзээтэй ангилалд тус тус буруу ангилж, зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн байна.

Шууд зээлийн 202 зээлдэгчийн 30.4 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлийг жилийн эцэст тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй.

Зээлийн мэдээллийн санд 223 зээлдэгчийн зээлийн гэрээнд заасан зориулалтыг буруу болон зөрүүтэй бүртгэсэн байна.

Тайлант онд үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ланд-200 /12-77 УНА/ маркын автотээврийн хэрэгсэлийг даатгалд хамруулж, даатгалын төлбөрт 1,408.9 мянган төгрөгийн зардал гарсан боловч байгалийн үзэгдлийн улмаас гэмтсэн машины засварын зардалд 5.1 сая төгрөгийг даатгалын компаниас нэхэмжлэлгүй төсвөөс санхүүжүүлж, үр ашиггүй зардал гаргасан байна.

Нэр бүхий 36 ажилтанд илүү цагаар ажилласан цагийн бүртгэлгүй байхад 1052 цаг илүү ажилласнаар тооцож 23.2 сая төгрөг олгосон байна.

Гадаад томилолтын зардлыг олгохдоо хот доторх унааны зардлыг 1.6 сая төгрөгөөр илүү тооцож олгосон.

Бельгийн Брюселль, ХБНГУ-ын Фрайбург хотуудад Дэлхийн монголчуудын наадмын үзэсгэсэлэн худалдаа зохион байгуулах зардалд 161.4 сая төгрөгийг шилжүүлсэн боловч гүйцэтгэсэн ажлын тайлан байхгүй байна. ЖДҮГ нь Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлийн дагуу Дархан-Уул аймагт шилжин ажиллах шийдвэр гарсан боловч зарим албан хаагчид Улаанбаатар хотод ажиллаж, байр ашиглалтын зардалд 19.3 сая төгрөгийг давхардуулан зарцуулж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН: МҮОНРТ-ийн хэрэгжүүлээгүй "Алаг амьдрал" төслийн урьдчилгаанд төлсөн 35.8 сая төгрөгийг барагдуулаагүй байна

Өмнөх оны аудитаар МҮОНРТ-ийн хэрэгжүүлээгүй “Алаг амьдрал” төслийн урьдчилгаанд олгогдсон 35 сая 810.0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосон бөгөөд тайлант хугацаанд Эрүүл мэндийн яам нь уг төлбөрийн актыг барагдуулах тухай албан бичгийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний 2/1807 дугаар бичгээр МҮОНРТ-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийн актыг барагдуулаагүй байна.

Улмаар төлбөрийн акт барагдуулах арга хэмжээ авч ч ажиллаагүй албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Ерөнхий нягтлан бодогч С.Цогзолмаа нарт даалгажээ.

Түүнчлэн, тус сангийн хөрөнгөөр эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн 16 төслийн сонгон шалгаруулалт, түүнээс гарсан үр дүнг цахимаар нээлттэй ил тод мэдээлэхгүй байгаа нь сонгон шалгаруулалтад оролцогчдод давуу байдал бий болох, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах эрсдэлтэй байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газар нь 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг боловсруулж батлуулах талаар тусгаагүй байна.

Тайлант хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэвшилтэд технологи нэвтрүүлэх чиглэлээр эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн 1,221,850.0 мянган төгрөгийн 2 төслийн үр дүнг мэргэжлийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулаагүй байна.

TIMELINE: Төрийн томчууд нь очоод ч ажил болж чадаагүй “Дархан арьс ширний цогцолбор“
TIMELINE: Төрийн томчууд нь очоод ч ажил болж чадаагүй “Дархан арьс ширний цогцолбор“
 
Ардчилсан намынхан өнөөдөр С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
Ардчилсан намынхан өнөөдөр С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!