Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат авга дүүгээ Харвардын сургуульд явуулсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн.
Тэгвэл АТГ-аас өгсөн мэдээллээр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн даргаар ажиллахдаа албан хаагчид амаар хууль бус үүрэг даалгавар өгснөөр бусдад давуу байдал бий болгож, шаардлага хангаагүй нэр дэвшигчдийг тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулжээ.
Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх зэрэг заалтуудыг зөрчсөн байх тул хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлсэн байна.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Д.Очирбатыг Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!