Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 18 болоод байна

Огноо
Унших
1 минут 35 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14764 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11868, орон нутагт 2891 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 73 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 43 хүн, хөдөө орон нутагт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 15 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 18 болоод байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр орон нутагт 4 настай хүүхэд тухайн өвчнөөр нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5286 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3678, 5-9 насны 1891 хүүхэд, 15-19 насны 1805 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Шадар сайд Т.Доржханд НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ
Шадар сайд Т.Доржханд НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ
 
ТООЦООЛОЛ: Тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг ХЭРХЭН БОДОХ ВЭ
ТООЦООЛОЛ: Тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг ХЭРХЭН БОДОХ ВЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!