Иргэн: Энэ улсад бизнес хийж баялаг бүтээнэ гэдэг ял шийтгэл юм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 146 үйлчилгээг тусгай зөвшөөрөл шаардахгүй, мэдэгдээд ажиллаж болох тухай Ерөнхий сайд болон Засгийн газрын мэдээллийн цагаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдээлсэн. Гэвч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг хувиараа бизнес эрхлэгч иргэн шүүмжилжээ.

Хувиараа бизнес эрхлэгч иргэн Н.Мөнхсайхан: Энэ улсад бизнес хийж баялаг бүтээнэ гэдэг ял шийтгэл юм

"Gate 4" төвийн дор караоке ажиллуулж байлаа. Тусгай зөвшөөрөлтэй, бүх юм ном журмаараа. Хөөрхөн ашиг орлоготой хэдий ч шөнө орой согтуу хүмүүсийн асуудлаас залхаж биллиард болгосон. Бүгд л мэдэж байгаа байх. Ашиг орлого хамаагүй бага ч залуус тоглоод, цагийг зөв боловсон өнгөрүүлээд их гоё байгаа. Оройдоо пиво зарна. Нэг ч асуудал гаралгүй 22:00 цагт дуусна. Их амар. Өмнөх тусгай зөвшөөрлөөрөө явж болно гээд тоолгүй хаяжээ. Гэтэл заавал дахиж тэр есөн эрүү шиг процессыг туулж дахин тусгай зөвшөөрөл авах ёстой байж. Тэгээгүй гээд 5 саяар торгуулаад гарч ирлээ. Бага мөнгө биш шүү дээ. Миний эргэн тойронд дүүрэн л тусгай зөвшөөрөлгүй газрууд яаж аргалаад байгаа юм яваад л байх юм. Бүх зүйлийг ном ёсоор нь хийх гэж хичээх тусам туйлдаж гүйцлээ. Огт зөвшөөрөлгүй бол яая гэх вэ, дэндүү шударга бус.

Хамгийн шударга бизнес. Бүх салбар тусгай зөвшөөрөлтэй, бүх зүйл дээр чанар стандартыг барьж байгаа. Өчнөөн мөнгө зарж хорт хавдрын үндэс болсон транс тосоо хүртэл солилоо. 100 гаруй ажлын байр байна. Хангалттай их татвар хариуцлагатайгаар төлж байна.

Ерөнхий сайд нь хүртэл огт хэрэгжихгүй худлаа ажлаар попроно гэжээ.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа 11 минут байна
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа 11 минут байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!