Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Л.Болдбаатарын дууны үгтэй малгайтай цамц худалдаанд гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

МУГЖ, дуучин Л.Болдбаатар “Gen Z” үеийнхний сонсох дуртай дуучнаар нэрлэгдэж, энэ зун “Цэнгэлдэх хүрээлэн”-д тоглолтоо хийхээр товоо зарлаад буй юм. Түүний “Gen Z” фенүүд Л.Болдбаатарын төв цэнгэлдэх хүрээлэнд хийх тогтолтыг үзэхдээ үндэсний дээлээрээ гоёж очихоо илэрхийлж, үзэгчдийг ч мөн монгол дээлтэйгээ ирэхийг уриалсан.

Мөн түүний дууны үгтэй малгайтай цамц ч худалдаанд гараад амжсан байна. Тодруулж хэлбэл, Хун цагаан хайр, Итгэл юм шүү дээ гэх хоёр дууных нь үгтэй цамц залуучуудын дунд эрэлттэй болжээ. Дууны үгний доор байрлах QR кодыг уншуулан youtube-ээс дууг нь сонсох боломжтойгоор хийсэн байна.

Түүний тоглолт энэ зуны хамгийн их хүлээлт үүсгэсэн тоглолтын нэгээр нэрлэгдээд буй юм.

Т.Баатар: Алба хаагчийн биед халдсан тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно
Т.Баатар: Алба хаагчийн биед халдсан тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн