Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буриадад халдварын тохиолдол 134-өөр нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 4 секунд

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар "COVID-19"-ийн халдварын тохиолдол 134-өөр нэмэгдэж, тус улсад нийт батлагдсан халдвартай хүний тоо 26.537 болов. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 49 хүн халдвар авч, батлагдсан тохиолдол 14.248 болоод байна. Эмчлэгдсэн 23.748 хүн байгаагаас өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-нд 119 хүн эмнэлгээс гарчээ. Харин халдварт өвчнөөр 1 хүн эндэж, нийт нас барсан хүний тоо 602 болоод байна. Буриадад өнгөрсөн 7 хоногт коронавирусээр нийт 26.403 хүн халдварласнаас Улаан-Үд хотод 14.199 тохиолдол бүртгэгджээ.

Буриад улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар коронавирусний халдварын нөхцөл ийм байв.

Ташрамд мэдээлэхэд, ОХУ өөрийн гаргаж авсан "Спутник" вакциныг өнгөрсөн арванхоёрдугаар сараас иргэддээ хийж эхэлсэн. Одоогоор энэ төрлийн 1.5 сая тун вакциныг бүс нутаг, мужуудад тараагаад байна. Түүнээс гадна коронавирусний вакцинд хамрагдсан иргэддээ цахим батламж олгох талаар тус улсын эрүүл мэндийн сайд мэдэгдэв. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-ын иргэд цахимаар вакцин хийлгэснийг нотлох батламжийг цахим сайтаар хүлээн авах боломжтой болжээ.

ОХУ "Спутник" вакцины аюулгүй байдал, үр нөлөөг бататгахын тулд 10 гаруй мянган хүнээс шинжилгээ авч байна. Эрүүл мэндийн сайдынх нь мэдэгдсэнээр тус улсад эхний ээлжинд 800 гаруй мянган хүнийг вакцинд хамруулах юм. Улаан-Үд хот дахь Монгол Улсын ерөнхий консулын газар болон ОХУ-ын Буриад улсын "Байкал Дейли" сайтын эх сурвалжаар мэдээлж, "Риа Новости" агентлагийн зургийг ашиглав.

Товчоодоор 1225 автомашин нэвтэрчээ
Товчоодоор 1225 автомашин нэвтэрчээ
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.