Цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Ойрын өдрүүдэд (2026.04.17-19) ихэнх нутгийг хамран онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдаж, агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар эрс хүйтрэх нөхцөл бүрдэнэ.

Мөн халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон зөвлөж байна.

Үүнд:

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Малаа ойрын бэлчээрт, нөмөртэй газарт бэлчээх

Төл малыг осгохоос хамгаалах, ямаа самналтыг хойшлуулах

Төллөх дөхсөн малаа хотондоо байлгаж, төллүүлэх

Төл, тарга хүч муутай мал, самнасан ямааг даарах, цасан шуурганд уруудах, осгохоос сэргийлэх

Бэлчээр, өвс тэжээл багатай бүс нутагт малд нэмэгдэл тэжээл урьдчилж өгөх

Отор нүүдлийг хойшлуулах, хол замд мал тууварлахгүй байх

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, мал шуурганд уруудах эрсдэлийг онцгойлон анхаарах

Иргэд, малчид та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Шүүхээс З. Энхболд, Б.Энх-Амгалан нарт хоёр жилийн хорих ял оноож, тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасжээ
Шүүхээс З. Энхболд, Б.Энх-Амгалан нарт хоёр жилийн хорих ял оноож, тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасжээ
 
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!