Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун аймгуудын нутгаар салхи секундэд 37 метр хүртэл ширүүсэж шуурга гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнөөдөр 11:00 цагийн үед Говь-Алтай аймгийн Бугат суманд салхины хурд түр зуур 37 м/с хүрч хүчтэй салхилжээ. Мөн баруун 6 аймгийн нутгаар хүчтэй салхи, орон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тус газраас салхины дундаж хурд баруун аймгуудын нутгаар 9-14м/с, зарим үед 20-37 м/с хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байгааг сэрэмжлүүлэв.

Цаг уурын мэдээгээр, Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч Ховд, Дундговь, Өмнөговийн нутаг Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж шороон шуурах тул цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилсан сэргийлэхийг анхаарууллаа.

“Дээд шүүх рүү Дав.Цогтбаатарт холбогдох шүүхийн тогтоолыг авах хүсэлтээ 10 хоногийн өмнө явуулсан. Хариу ирээгүй байна“
“Дээд шүүх рүү Дав.Цогтбаатарт холбогдох шүүхийн тогтоолыг авах хүсэлтээ 10 хоногийн өмнө явуулсан. Хариу ирээгүй байна“
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.