УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арьс, ширний үйлдвэрийн ажлын талаар "Дарханы арьс, ширний үйлдвэр БҮТЭЛГҮЙТСЭН. Төлбөр мөнгөө олж авах асуудал руу орох ёстой болохоос "Тэнд ажил хийж байгаа" гэж түмэн олныг хуурах боломжгүй" гэв.