Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн асуудлаар авсан завсарлагатай холбоотой мэдээлэл солилцлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гарагийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар:

1. Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонслоо. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Н.Ариунболд гишүүдэд тус хуулийн төслийн талаарх мэдээллийг өгөв.

2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл дээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс авсан завсарлагатай холбоотой асуудлаар мэдээлэл солилцлоо. УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өглөө.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар 12.00 цагаас мэдээлэл өгөхөөр болжээ.

ХҮН намын Зөвлөл: Туулын хурдны замын асуудлыг хэлэлцэж байна
ХҮН намын Зөвлөл: Туулын хурдны замын асуудлыг хэлэлцэж байна
 
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 17 этгээдийг баривчиллаа
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 17 этгээдийг баривчиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.