АНУ-ын Калифорни мужид коронавирусийн халдварын дэгдэлт эрчимтэй тархасны улмаас моргт нас барагсдыг хадгалах зайгүй болсон тухай CTV News суваг мэдээлэв.
Лос Анжелес хотын “Continental Funeral Home” буяны компанийн эзэн Магда Малдонадо "Би оршуулгын салбарт 40 жил ажиллаж байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт нас барагсдын ах гэрийнхэнд бүрлээчийг хадгалах зай байхгүй хэмээн хэлэх болно гэж хэзээ ч бодож байсангүй" гэж тус телевизэд ярьжээ. Түүний хэлснээр одоогийн байдлаар өдөрт дор хаяж 30 цогцос авах дуудлага ирж байгаа аж. Энэ нь ердийнхөөс зургаа дахин их үзүүлэлт юм.
Малдонадогийн ярьж буйгаар түүний компани нэмэлт хөргөгчүүд түрээсэлж байгаа бөгөөд цогцсыг авах эмнэлгүүдийн дуудлагыг нэг, хоёр өдөр хойшлуулах хэрэг гарч байгаа гэнэ. Мөн энэ сарын 2-3-ны өдрүүдэд АНУ-д коронавирусийн халдварын 300 мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн тоо аль хэдийн 20 сая давсныг хэвлэлүүд бичиж байна. Жон Хопкинсын Их сургуулийн мэдээлснээр 352,620 хүн нас баржээ.