
Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэллээ. Суррон буюу бартаат замын цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтож, сурроныг мотоциклийн ангилалд хамааруулсан. Ингэснээр
- Насанд хүрсэн
- А ангиллын үнэмлэхтэй
- Улсын бүртгэлийн дугаартай
- 2 талдаа тольтой
- Хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн жолооч хөдөлгөөнд оролцох эрхтэй болно.
Хэрэв дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй суррон унаж хөдөлгөөнд оролцвол тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгох юм байна.