Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийн санал хураалтаас АН-ын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг явуулахаар байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин хүсэлт гаргасан тул УИХ-ын дарга С.Бямбацогт ажлын нэг хоногийн завсарлага өглөө. Улмаар дээрх санал хураалтыг ирэх долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаан хүртэл хойшлуулж байна.

Учир нь өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал үргэлжлэх тул АН-ын бүлгийн гишүүдийн ирц хангалтгүй байгаа юм. Мөн тус бүлэг дээрх хуулийн төсөлтэй сайтар танилцаж, бүлэг дотроо хэлэлцэх шаардлагатай гэж үзэв.

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит  улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны бүртгэл эхэллээ
Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны бүртгэл эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 21 хэм дулаан. Оройдоо бага зэргийн аадар бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 21 хэм дулаан. Оройдоо бага зэргийн аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.