УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдаж Дэд хороонд 2026 оны 1 дүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гаргасан ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэх аж.
Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "М.Нарантуяа-Нара гишүүний гаргасан үйлдэлтэй холбоотойгоор нийт 45 гомдол ирээд байна. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ" гэж байсан юм.
Тэгвэл ийнхүү өнөөдөр тус дэд хороо асуудлыг хэлэлцэхээр болсон байна.