Лос Анжелес Лэйкерс баг өнөөдөр бүсийг тэргүүлэгчдийн талбай дээр зочлон тоглосон. Харин уг тоглолтын үеэр гуравдугаар үед Лука Дончич шөрмөсний бэртэл авч талбайг орхисон. Түүний бэртлийн зэрэг маргаашийн MRI шинжилгээний хариугаар гарна. Хэрэв хөнгөн зэргийнх бол 1-2 долоо хоног хүнд бол урт хугацаагаар талбайд гарахгүй байх магадлалтай юм.
Эхний хасагт шөрмөсний асуудал гарсан ба тоглолтын завсарлагааны үеэр эмчилгээ хийлгээд дахин талбайд гарсан. Гэвч гуравдугаар үед бөмбөг эзэмшиж байх үедээ ямар нэгэн контактгүйгээр дахин бэртэл нь сэдэрсэн. Лука Дончич энэ улиралд 33.5 оноо, 7.7 самбар, 8.3 ашигтай дамжуулалт дунджилж байгаа ба MVP өрсөлдөөнд тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!