АТГ: Нийтийн албанд томилогдох 589 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 589 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 411 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан гурван нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 128 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдтэйгээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар хувь хүнд давуу байдал олгосон зэрэг зөрчлүүдийг тогтоож, авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна.

Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!