Ирэх сард Төв талбайд Food festival, Улаанбаатар циркийн өдөрлөг, “Playtime pre event” зэрэг арга хэмжээ болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд хаврын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ. Хаврын арга хэмжээ “Туялзуур сэлэм” тэмцээнээр эхэлж, үндэсний шагайн харваа, “UB bike” дугуйн өдөрлөгөөр үргэлжилнэ. Дөрөвдүгээр сард "Ub Даам-2026”, спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, “Playtime pre event” урлагийн арга хэмжээ, Шадар сайдын нээлттэй хаалганы өдөрлөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөг, “Food festival”, Эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг, “Ширээний теннис” өдөрлөг, Улаанбаатар циркийн өдөрлөг, Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Тавдугаар сард спорт автомашины үзэсгэлэн, авто мото, спорт парад, Хангарди спорт өдөрлөг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны нээлттэй хаалганы өдөрлөг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг, хувийн их, дээд сургуулиудын нээлттэй хаалганы өдөрлөг, Боловсролын яамны нээлттэй хаалганы өдөрлөг, “Номын баяр-2026”, Эдийн засаг хөгжлийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт, Зам тээврийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг, “Street battle dance”, Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа зэрэг нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг төв талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Оюу толгойн урт хугацааны үнэ цэн, үр өгөөжийг хамгаалах нь ТУЗ-ийн гол үүрэг
Оюу толгойн урт хугацааны үнэ цэн, үр өгөөжийг хамгаалах нь ТУЗ-ийн гол үүрэг
 
П.Сайнзориг: Яам, тамгын газрыг нийлүүлж салгахгүй гэж Ерөнхий сайд өөрийнхөө амаар хэлнэ лээ
П.Сайнзориг: Яам, тамгын газрыг нийлүүлж салгахгүй гэж Ерөнхий сайд өөрийнхөө амаар хэлнэ лээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!