Виктор Вэнбаньяма MVP өрсөлдөөнийг тэргүүлж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

NBA лиг улирлын төгсгөлд шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Хамгийн нэр хүндтэй шагнал болох MVP-ийн өрсөлдөөнийг Сан Антионо Спөрс багийн тоглогч Виктор Вэмбаньяма тэргүүлж байна.

Түүний хувьд гурав дахь улиралдаа шилдэг тоглогчийн өрсөлдөөнд орж ирлээ. Тэр зүгээр нэг өндөр биш багийн хамгаалалтын ноё нуруу, довтолгооны том давуу тал болдог тоглогч. Бас түүний тэмцэгч сэтгэл зүйг дурдах хэрэгтэй. Вэнбаньяма энэ улиралд 24.2 оноо, 11.3 самбар, 3 ашигтай дамжуулалт дунджилж байгаа. Спөрс 56 хожил, 18 хожигдолтойгоор бүсийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэр энэ жилийн MVP шагналыг хүртвэл Дэррик Рөүсийн амжилттай зэрэгцэнэ. Д.Рөүс 2010-2011 оны улиралд буюу 22 настайдаа уг шагналыг хүртэл хамгийн залуу MVP болж байсан юм.

Түүний араас өнгөрсөн улирлын аварга Оклахома Сити Тандер багийн лидер Шей Гилджес- Александер болон Дэнвер Наггетс багийн Никола Иокич нар бичигдэж байна.

“БАЯНГОЛ-БОЛОВСРОЛ-2026” үзэсгэлэнд урьж байна
“БАЯНГОЛ-БОЛОВСРОЛ-2026” үзэсгэлэнд урьж байна
 
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгөөд байхад яагаад хэрэгжихгүй байгаа юм
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгөөд байхад яагаад хэрэгжихгүй байгаа юм
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!