Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг 09.00 цагаас ТББХ, 10.00 цагаас УИХ-ын чуулганаар шийдвэрлэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 40 секунд

Өнөөдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ. Тэгвэл түүнийг УИХ-ын даргаас чөлөөлж, оронд нь томилох хүнийг тодруулах юм.

Тэгвэл маргааш буюу даваа гарагийн 09.00 цагаас ТББХ, 10.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар, үдээс хойш дахин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулган хуралдаж магадгүй байна.

Бодонс долоо дахь тоглолтод хожил авч финалд шалгарлаа
Бодонс долоо дахь тоглолтод хожил авч финалд шалгарлаа
 
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.