BLAST Open Rotterdam 2026 тэмцээний финалд шалгарах эрхийн төлөөх тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Тэмцээний A хэсгийг тэргүүлсэн "NAVI", "PARIVISION" багтай тоглож 2:1 харьцаатайгаар аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэдний хувьд хоёр тэмцээн дараалан финалдаж байна. Харин B хэсгийг тэргүүлсэн "Vitality", "Aurora"-тай тоглож 2:0 харьцаатайгаар буулган авч ээлжит финалдаа шалгарлаа. Аваргын төлөөх тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:30 цагаас болно.
Энэ тэмцээнд аваргалсан баг 150 мянган доллар, хоёрт орсон баг 60 мянган долларын шагнал хүртэнэ. Харин 3-4 дүгээр байр эзэлсэн багууд 40 мянган долларын шагнал авна.