Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нэгүүн.мн сайтын эрхлэгч, яллагдагч Л.Баяржаргалын өмгөөлөгчөөс яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Л.Баяржаргалыг “Бусдыг эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлтэд дурдсан үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс хүсэлттэй холбоотой нотлох баримтыг танилцуулаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэх үндэслэлээр өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Суурь хүнсний багцын үнэ өсөж байхад түүнийг шийдэх улс төрийн бодлого хөдөлсөнгүй
Суурь хүнсний багцын үнэ өсөж байхад түүнийг шийдэх улс төрийн бодлого хөдөлсөнгүй
 
Завхан, Увс, Говь-Алтай аймгуудын багууд сургалтад хамрагдаж байна
Завхан, Увс, Говь-Алтай аймгуудын багууд сургалтад хамрагдаж байна
Сэтгэгдэл (16)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!