Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Түвшин АН-ын дотоод сонгуульд өрсөлдөж, Хан-Уул дүүргийн АН-ын даргаар сонгогдоод буй. Тэгвэл түүнийг сонгогдсон тойргоосоо хол буюу нийслэлийн дүүрэгт намын даргаар сонгогдсоныг шүүмжлэх хэсэг байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Түвшин энэ талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Дэлхийн төвд Монгол оршихын учир хүн төрөлхтний мэдлэг, мэдээллээс хождохгүй, хөгжлийн хурдаас хоцрохгүй байх гэж бид хичээнэ.
Эцсийн зорилго нь улсаараа хөгжих хүсэл, эх орноо хамгаалах итгэл хүндэтгэл л байдаг. Монгол Улсын дотор монголын бүх аймаг хот, дүүрэг, сум, баг бас монголчууд бид бүгдээрээ багтана.
Тиймийн учир хот хөдөөг хослуулж, хоршуулж, холбож, харж, зүтгэж байж бүгдээрээ урагшилна. Эр өсөж, эсгий сунахын хэрээр эх нутгаа, эх орноо бүхлээр нь сэтгэл оюундаа багтаах ухаарлын орон зай томорно. Яагаав нөгөө нэг шүлэг байдаг даа.
Сумаасаа гараад аймаг орлоо, сумаа би саналаа.
Аймгаасаа гараад хот орлоо, аймгаа би саналаа…
Эцэст нь эх орноо бүхлээр нь саналаа гээд…
Тийм л байдаг. Монгол хүн хот хороо орлоо гээд нутаг усаа мартчихдаггүй, хаяж гээчихдэггүй. Харин ч илүү их хайрладаг, илүү их хамгаалдаг, илүү их боддог, зүтгэдэг. Завханчуудын болон баруун бүсийнхний итгэл сэтгэлийг төрд төлөөлж яваа миний бие Хан-Уул дүүргийн АН-ын дарга боллоо гээд аймаг орон нутгаасаа урвачихаж байгаа юм биш.
Харин ч илүү ихийг сэтгэл оюундаа багтаагаад урагшилж яваа хэрэг. Хэнийг ч, юуг ч хаяж гээгээгүй, хэнээс ч юунаас ч урваж шарваагүй. Банзрагчийн ТҮВШИН байдгаараа, хэвээрээ л яваа шүү. Замын холыг ухааны холчоор давъя.
Жич: УИХ-ын гишүүд Аймаг дүүрэг үл харгалзан АН-ын дотоод сонгуульд амжилттай оролцох, намын дэмжигчдийнхээ итгэлийг хүлээх, намынхаа гишүүд дэмжигчдийн тоо хүрээг нэмэгдүүлэх үүрэг хүлээж байдаг" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!