Б.Түвшин: Уул, усаа хөндсөн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх төслүүдийг дэмжихгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Туулын хурдны замын асуудлаар нийгмийн сүлжээнд ид хэлэлцүүлэг өрнөж байгаа. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Түвшин байр сууриа илэрхийлжээ. Түүний хувьд уул, усаа хөндсөн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх төслийг дэмжихгүй гэдгээ хэлсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Түвшин

Тус төслийн 32 км замыг 668 сая ам.долларын гадаад зээлээр санхүүжүүлнэ гэдгийг олон талаас нь маш сайн хэлэлцэж ус, тосыг нь ялгасны дараа гаргах шийдвэр. Төсөвт өртөг 668 сая ам.доллар гэдэг нь ойролцоогоор Монгол улсын ДНБ-ний 3%-тай тэнцэх дүн бөгөөд ийм хэмжээний гадаад зээлийн улмаас эрсдэлд орсон гадаад улсын бэлэн жишээ ч байна. Тухайлбал, Шри Ланка улс Хамбантота боомтыг ч бас анх хөгжлийн том төсөл гэж л эхэлүүлсэн бөгөөд нийт төсөвт өртөг 1.3 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн Шри Ланка улсын ДНБ-ний 2%-тай тэнцэх хэмжээний дүн байсан. Уг төсөл хэрэгжиж боомт ашиглалтад орсон хэдий ч төсөөлсөн эдийн засгийн үр ашгийг гаргаж чадаагүйн улмаас улс орон нь гадаад зээлийн дарамтад орж улмаар боомтоо 99 жилийн түрээст шилжүүлсэн буюу үндсэндээ гадаад улсад алдсан байдаг.

Бэлэн ийм жишээ байсаар байхад эрх баригч намын зүгээс тус төслийг санхүүжүүлэх Засгийн газрын гадаад зээлийн өрийн баталгаа гаргах асуудлыг 2025 оны улсын наадмын өмнөхөн УИХ-д оруулж ирж сөрөг хүчний саналыг үл харгалзан хүч түрэн шийдвэрлэсэн байдаг. Цаашлаад уул, усаа хөндсөн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх төслүүдийг дэмжихгүй.

Улсын аварга О.Хангай төрөлх сумынхаа барилдааны үеэр азтан үзэгчдэд 1 тонн тарвас бэлэглэнэ
Улсын аварга О.Хангай төрөлх сумынхаа барилдааны үеэр азтан үзэгчдэд 1 тонн тарвас бэлэглэнэ
 
Т.Доржханд: Тогтвортой ЗГ-тай байж гадаадын хөрөнгө оруулалт татаж бизнесүүдээ дэмжихгүй бол Монгол Улс хөгжихгүй
Т.Доржханд: Тогтвортой ЗГ-тай байж гадаадын хөрөнгө оруулалт татаж бизнесүүдээ дэмжихгүй бол Монгол Улс хөгжихгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!