Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жа Морантын улирал дууссаныг багийн удирдлагууд зарлалаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 11 секунд

"Memphis Grizzlies" багийн од тоглогч Жа Морант улирлын үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй болсныг багийн удирдлага албан ёсоор мэдэгдлээ. Түүний зүүн гарын тохойн UCL шөрмөс сунаж эмчилгээн хийлгэх шаардлагатай болсон гэнэ. Жа Морант уг бэртлийг нэгдүгээр сарын сүүлээр авч түүнээс хойш талбайд гараагүй байсан.

Хэрвээ түүний эмчилгээ амжилттай болбол ирэх улирал эхлэхээс өмнө бүрэн эдгэрч талбайд гарах боломжтой болох аж. Ж.Морантын энэ улиралд 20 тоглолтод оролцож, 19.5 оноо, 3.3 самбар, 8.1 ашигтай дамжуулалт дунджилсан. Түүний хувьд сүүлийн жилүүдэд хэд хэдэн бэртлийг авлаа. Сүүлийн гурван улиралд ердөө 79 тоглолтод оролцжээ.

Жа Морант 2019 оны драфтын хоёр дахь сонголтоор сонгогдож тэсрэлт, дамжуулалтын ур чадвар, идэвхтэй хамгаалалт зэргээрээ ирээдүйн супер од тоглогч болно гэж үнэлэгдэж байсан юм.

Хууль бус хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх анхдагч хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, танилцуулахыг даалгалаа
Хууль бус хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх анхдагч хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, танилцуулахыг даалгалаа
 
Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ
Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.